Санхүү ба мөнгөний хамаарал (~250 үгтэй, 2хон мин) Санхүү болон мөнгө 2 нь бие биеээсээ шууд хамааралтай. Аль нэг ойлголтыг нь аваад хаяхад бие даан орших боломжгүй. Мөнгө бол өөрөө санхүүгийн талаарх бүхий л ойлголтуудын суурь нэгж юм. Хүний биеийн антомоор төсөөлөөд үзвэл санхүү бол хүний биеийн зарим нэг хэсэг эд эрхтэн гэвэл мөнгийг цустай адилтгаж ойлгож болно. Санхүүгийн зах зээлийн гол тоглогчид болох даатгал, банк, хөрөнгийн зах зээл нь хүний биеийн уушиг, элэг эсвэл артер болон венийн судас гэх мэт чухал эрхтэнүүд гэж үзвэл цус буюу мөнгө бол эдгээр эрхтнүүдэд бүрэн хүрч ажиллуулдаг, шим тэжээлээр хангадаг нэгж юм. Цус нь хүний бие эрхтэний бүхий л үйл ажиллагаанд шууд оролцдог төдийгүй хамгийн холын цэгт хүртэл очдог. Мөн хүний биеийг хүчил төрөгч, шаардлагатай амин дэм зэргээр хангадаг. Мөнгө бол цусны эл үүрэгтэй яг ижилхэн. Цусны эргэлт хэр сайн байна бие эрүүл байдагтаа адил мөнгөний эргэлт хэдий хэр сайн байна төдий чинээ эдийн засаг, бизнесүүд сайна байдаг. Инфляци тэ
Хөрөнгийн зах (~300 үг ) Санхүүгийн захийг Нарантуул захтай адилтгаж болно. Нэг талаас олон төрлийн хүү, хугацаа, шаардагдах нөхцөлүүдтэй наймаачдын янз бүрийн бараа таваарууд байдаг бол тэрийг өөрт хэрэгтэй барааг тохирох нөхцөлөөр сонирхохоор газар газраас худалдан авагчид ирнэ. Бүгд л бараа мөн боловч зориулалтаараа хэв шинжээрээ ялгаатай, өөр өөрсдийн лангуу бүр барилгатай. Энэ дундаас бусдаасаа ялгаатай илүү урт хугацаатай, тогтвортой, олон талын эрх ашгийг хангадаг хөрөнгийн зах гэдэг барилгыг сонирхъё. Хөрөнгийн зах зээлд урт хугацаатай мөнгө байдаг. Бизнес пүүсүүд, улс гүрэн өргөжиж тэлэхэд тэдэнд мөнгө хэрэгтэй байдгийг Ром, Их Британи гээд улс улсын түүх харуулдаг. Хөрөнгө оруулалтын шинжтэй, урт хугацааны тогтвортой санхүүжилтийг зөвхөн хөрөнгийн бирж дээрээс бонд, хувьцаа гаргах замаар авна. Нэг талаас ЗГ, Пүүс, Корпорициуд зэрэг мөнгө босгохоор ирдэг санхүүжигч тал, нөгөө талд хөрөнгө оруулалт хийж ашиг олох сонирхолтой хөрөнгө оруулалтын сан, даатгалын компан